Статистикийн мэдээллийн тухай мэдээлэл буюу статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд түүнийг гаргах, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагаа арга хэрэгслүүдийг тодорхойлно.
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ИНДЕКСҮҮД, бүс, аймаг, нийслэлээр Хувилбар
Монгол Англи
1. Нэр ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ИНДЕКСҮҮД, бүс, аймаг, нийслэлээр HUMAN DEVELOPMENT DIMENSION INDICES, by region, aimag and the Capital
2. Салбар Хүний хөгжлийн индекс Human development index
3. Дэд салбар
4. Тодорхойлолт ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС (ХХИ) Хүний хөгжлийн индекс нь хүний чадавхийн хөгжлийг харуулах бөгөөд эрүүл саруул, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван хэмжигдэхүүнээр илэрхийлнэ. Үүнд:  Эрүүл саруул, урт удаан наслахыг (хүний амьдрах хугацааг) төрөлтөөс дундаж наслалтаар;  Эрдэм мэдлэг эзэмших байдлыг сургуульд суралцсан дундаж хугацаа болон сургуульд суралцах хугацаагаар;  Амьжиргааны зохистой түвшинг худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн (доллар) нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор тодорхойлно. The human development index is a composite index of life expectancy, education and per capita income indicators which are used to measure the average achievements in a country into three basic dimensions of human development:  A long and healthy life (living time): Life expectancy at birth;  Knowledge: The mean years of schooling and expected years of schooling;  A decent standard of living: GNI per capita (PPP$).
5. Аргачлал, арга зүйн нэр Хүний хөгжлийн индексийг тооцох аргачлал ( ҮСХ-ны даргын 2014 оны 7 сарын 02-ны өдрийн тушаал ) Methodology for Human Development Index (Order of Chairperson of NSO on 02 July 2014)
6. Тооцох аргачлал ХХИ=(ДНИ*БИ*ОИ)⅓ ХХИ – Хүний хөгжлийн индекс ДН – Дундаж наслалтын индекс БИ –Боловсролын индекс ОИ - Орлогын индекс Дундаж наслалтын индекс (ДН): ДНИ = Бодит утга − Хамгийн доод утга/Хамгийн дээд утга − Хамгийн доод утга Боловсролын индекс (БИ): БИ = БИ=(ССДХИ*ССХХИ)²-хамгийн доод утга/хамгийн дээд утга-хамгийн доод утга ОИ = ln(Бодит утга) − ln(Хамгийн доод утга) / ln(Хамгийн дээд утга)− ln(Хамгийн доод утга) ССДХИ = Бодит утга − Хамгийн доод утга /Хамгийн дээд утга − Хамгийн доод утга ССХХИ = Бодит утга − Хамгийн доод утга / Хамгийн дээд утга − Хамгийн доод утга HDI=(Life Expectancy Index*Education Index*Income Index)⅓ HDI – Human Development Index Life Expectancy Index: Life Expectancy Index = Life Expectancy of a country − Minimum value for life expectancy/maximum of the life expectancy − Minimum value for life expectancy Education Index = (Mean Years of Schooling*Expected Years of Schooling) ²-Low value for expected years of schooling/maximum value for mean years of schooling-Low value for expected years of II = ln (Country's GNI pc) − ln (Minimum income) / ln (Maximum income) − ln (Minimum income) Formula to calculate Mean Years of Schooling Index = Mean years of schooling − Minimum values /Maximum values − Minimum values Expected Years of Schooling Index = Expected Years of Schooling − Minimum values / Maximum values − Minimum values
7. Тооцож эхэлсэн хугацаа 2000.11.27
8. Үзүүлэлтийг тооцох давтамж Жил Annual
9. Хэмжих нэгж Бусад (бичих) Other (please specify)
10. Эх үүсвэр ҮСХ: Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Хүн амын ердийн хөдөлгөөний хагас жил, жилийн тайлан, Хүн ам, орон сууцны тооллого, жил бүрийн ҮНО-ын гүйцэтгэл, жил бүрийн ДНБ-ий гүйцэтгэл, улс, аймаг, нийслэлээр БСШУСЯ: Бүх шатны сургуульд суралцагчдын тайлан Дэлхийн банк: Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн тайлан NSO: Population annual report, Annual report of vital statistic, Population and Housing Census, GNI and GDP annual estimates by national, aimag and capital city, MECSS: Report of student studying in all levels educational institutions World Bank: Report of International comparison program
11. Хэл MGL, ENG
12. Боловсруулсан мэргэжилтэн Г.Урангоо
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо 2023.11.27
14. Үзүүлэлт татах холбоос https://www.1212.mn/mn/statistic/statcate/573085/table-view/DT_NSO_2700_005V1