Статистикийн мэдээллийн тухай мэдээлэл буюу статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд түүнийг гаргах, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагаа арга хэрэгслүүдийг тодорхойлно.
Жижиглэнгийн бараа гүйлгээний барааны бүтэц Жижиглэн худалдсан хүнсний барааны нэр төрөл а) зохих оны үнээр (мян.төг) 1955-1972 Хувилбар
Монгол Англи
1. Нэр Жижиглэнгийн бараа гүйлгээний барааны бүтэц Жижиглэн худалдсан хүнсний барааны нэр төрөл а) зохих оны үнээр (мян.төг) 1955-1972
2. Салбар Худалдаа, зочид буудал, нийтийн хоолны газар Trade, Hotel and restaurant sector
3. Дэд салбар Нийгмийн зарим үзүүлэлт Social indicator
4. Тодорхойлолт Жижиглэн худалдсан хүнсний барааны 16 нэр төрөл байсан. Мах, махан бүтээгдэхүүн, загасны зүйл, гурил, гурилан бүтээгдэхүүн, будааны зүйл, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, чихэр, сахар, жимс, цай, кофе, хүнсний ногоо, өөх тос, өндөг, жимсний ба рашаан ус, архи дарсны зүйл, давс гэх нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байжээ.
5. Аргачлал, арга зүйн нэр Бусад Other
6. Тооцох аргачлал Жижиглэн худалдаалах бараа гүйлгээг 1950 оноос эхлэн жижиглэн худалдаалах бараа гүйлгээг барааны бүлэг, бараа үйлдвэрлэлтийн гарлаар нь ангилан мэдээлж байв. аудалдааны салбарын бүртгэл мэдээг хөдөө аж ахуйн нэгдлийн худалдаанд 1960 оноос эхлэн хамааруулж хүрээг нь өргөжүүлсэн аж. Жижиглэн худалдсан бараа гүйлгээний бүтэц нь хүнсний ба хүнсний биш бараа бүтээгдэхүүн гэж тодорхойлогддог байсан. Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хооронд худалдааны хэлэлцээрийг 1923 онд байгуулсан. Энэ үеэс эхлэн монголын худалдаанд бүртгэл данс хөтлөгдөж, мэдээ тайлан гаргах болсон байна. Худалдааны бүртгэлийн үндсэн үзүүлэлтүүд нь 1930-аад он хүртэл хүн амд худалдсан бараа, хоршооны гишүүдийн тоо, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, цэг, салбарын тоо, бэлтгэлийн зүйлийн тоо хэмжээ, хувийн худалдаачдын тоо, тэднээс улсад төлсөн албан татвар, экспорт, импортын нийт хэмжээ зэрэг цөөн тооны үзүүлэлтийг нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад тусган нэгтгэдэг байжээ.
7. Тооцож эхэлсэн хугацаа 1955.01.01
8. Үзүүлэлтийг тооцох давтамж Жил Annual
9. Хэмжих нэгж мян.төг tous.tugrugs
10. Эх үүсвэр БНМАУ-ын Дотоод худалдаа 1921-1972 онд статистикийн эмхэтгэл /хуудас 91-111/
11. Хэл MGL, ENG
12. Боловсруулсан мэргэжилтэн Э.Цэдэнбалжир
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо 2023.09.12
14. Үзүүлэлт татах холбоос https://www.1212.mn/mn/statistic/statcate/66905905/table-view/DT_NSO_0100_001T64