Статистикийн мэдээллийн тухай мэдээлэл буюу статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд түүнийг гаргах, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагаа арга хэрэгслүүдийг тодорхойлно.
Нэг хүн амд худалдсан гол нэр төрлийн бараа, биет хэмжээ, 1960, 1965, 1970-1979 Хувилбар
Монгол Англи
1. Нэр Нэг хүн амд худалдсан гол нэр төрлийн бараа, биет хэмжээ, 1960, 1965, 1970-1979
2. Салбар Худалдаа, зочид буудал, нийтийн хоолны газар Trade, Hotel and restaurant sector
3. Дэд салбар Нийгмийн зарим үзүүлэлт Social indicator
4. Тодорхойлолт Нэг хүн амд худалдсан гол нэр төрлийн бараа нь гурил, талх, цагаан будаа, ногоон цай, сахар, чихэр, жимс, мах, махны зүйл, цөцгийн тос, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөвөн бөс бараа, ноосон даавуу, торгон даавуу, хөвөн, бэлэн хувцас, савхин гутал, эсгий гутал, биен тамирын бараа, соёлын бараа, оёдлын машин, унадаг дугуй, радио хүлээн авагч, тоос сорогч, угаагч машин, хөргөгч, телевизор, мотоцикл зэрэг олон нэр төрлийн барааг худалдаалдаг байсан байна.
5. Аргачлал, арга зүйн нэр Бусад Other
6. Тооцох аргачлал Жижиглэн худалдаалах бараа гүйлгээг 1950 оноос эхлэн жижиглэн худалдаалах бараа гүйлгээг барааны бүлэг, бараа үйлдвэрлэлтийн гарлаар нь ангилан мэдээлж байв. аудалдааны салбарын бүртгэл мэдээг хөдөө аж ахуйн нэгдлийн худалдаанд 1960 оноос эхлэн хамааруулж хүрээг нь өргөжүүлсэн аж. Жижиглэн худалдсан бараа гүйлгээний бүтэц нь хүнсний ба хүнсний биш бараа бүтээгдэхүүн гэж тодорхойлогддог байсан. Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хооронд худалдааны хэлэлцээрийг 1923 онд байгуулсан. Энэ үеэс эхлэн монголын худалдаанд бүртгэл данс хөтлөгдөж, мэдээ тайлан гаргах болсон байна. Худалдааны бүртгэлийн үндсэн үзүүлэлтүүд нь 1930-аад он хүртэл хүн амд худалдсан бараа, хоршооны гишүүдийн тоо, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, цэг, салбарын тоо, бэлтгэлийн зүйлийн тоо хэмжээ, хувийн худалдаачдын тоо, тэднээс улсад төлсөн албан татвар, экспорт, импортын нийт хэмжээ зэрэг цөөн тооны үзүүлэлтийг нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад тусган нэгтгэдэг байжээ.
7. Тооцож эхэлсэн хугацаа 1960.01.01
8. Үзүүлэлтийг тооцох давтамж Жил Annual
9. Хэмжих нэгж Бусад (бичих) Other (please specify)
10. Эх үүсвэр БНМАУ-ын Дотоод худалдаа 1921-1972 онд статистикийн эмхэтгэл/хуудас 89-90/
11. Хэл MGL, ENG
12. Боловсруулсан мэргэжилтэн Э.Цэдэнбалжир
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо 2023.09.12
14. Үзүүлэлт татах холбоос https://www.1212.mn/mn/statistic/statcate/66905905/table-view/DT_NSO_0100_001T56