Статистикийн мэдээллийн тухай мэдээлэл буюу статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд түүнийг гаргах, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагаа арга хэрэгслүүдийг тодорхойлно.
Дотоодын нийт бүтээгдэхүүн Хувилбар
Монгол Англи
1. Нэр Дотоодын нийт бүтээгдэхүүн Gross domestic product
2. Салбар Нэгдсэн үзүүлэлт /БНМАУ/ Integrated indicator
3. Дэд салбар Нэгдсэн үзүүлэлт /БНМАУ/ Integrated indicator
4. Тодорхойлолт Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. Gross Domestic Product (GDP) is the sum of value added of all economic activities produced within a country’s territory during the course of one year.
5. Аргачлал, арга зүйн нэр
6. Тооцох аргачлал ДНБ-ийг үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын, орлогын гэсэн 3 аргаар тооцно. Нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасаж, нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцохыг үйлдвэрлэлийн; эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспортын (экспорт, импортын зөрүү) нийлбэрээр тооцохыг эцсийн ашиглалтын; ажиллагчдын цалин хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэл, импортын цэвэр татвар (үйлдвэрлэл, импортын татвар, татаасын зөрүү), үйл ажиллагааны цэвэр ашиг/ холимог орлого зэрэг орлогын үзүүлэлтүүдийн нийлбэрээр тооцохыг орлогын арга гэж нэрлэнэ. GDP can be measured in three ways. The production approach consists of summing the gross value added of all industries and subtracting intermediate con-sumption. The expenditure approach is the value of final consumption expenditure, gross capital forma-tion and net exports of goods and services (exports less imports). And finally, the income approach consists of summing the compensation of employees, consumption of fixed capital, net taxes on production and imports (taxes less subsidies on production and imports) and net operating surplus or mixed income during the accounting period.
7. Тооцож эхэлсэн хугацаа 1980.01.01
8. Үзүүлэлтийг тооцох давтамж Улирал, Жил Quarter, Annual
9. Хэмжих нэгж сая төг mln tugrugs
10. Эх үүсвэр www.1212.mn Өгөгдлийн эх үүсвэрүүд: ҮСХ, Үндэсний тооцооны үндсэн үзүүлэлтүүд, 2013 он, хуудас 148 www.1212.mn Source of data: NSO, Main aggregated indicators of National Accounts, 2013, page 148.
11. Хэл MGL, ENG
12. Боловсруулсан мэргэжилтэн Э.Цэдэнбалжир
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо
14. Үзүүлэлт татах холбоос https://www.1212.mn/mn/statistic/statcate/74547310/table-view/DT_NSO_0100_T04,https://www.1212.mn/mn/statistic/statcate/74547310/table-view/DT_NSO_0100_01TB01