4. Тодорхойлолт
|
Хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байхыг ойлгоно (заалт 40, 42 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг дараах үзүүлэлтээр хэмжинэ. Үүнд:
1. Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч гэж тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлж буй ажиллагчийн бүх ажлынх нь ажлын цаг нь үндэсний хууль тогтоомжид заасан босго цагаас бага бөгөөд өөр ажил хийх хүсэлтэй, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүнийг ойлгоно. Босго цаг гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 7 хоногийн ажлын 40 цагаар авч үзнэ (заалт 43 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол).
2. Ажилгүй хүн гэж сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насны хүн юм (заалт 47 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол).
а. хөдөлмөр эрхлээгүй гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, ажиллагч гэдэг тодорхойлолтод хамаарахгүй байхыг;
б. ажил хийхэд бэлэн гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт эсвэл тухайн хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд бэлэн байхыг;
в. ажил хайж байгаа гэж сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм. Ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх, ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ойлгоно. Харин ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй.
3. Боломжит ажиллах хүч гэж цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхлэхийг сонирхож байгаа боловч тодорхой нөхцөл байдлын улмаас ажил хайх оролдлого нь хязгаарлагдсан эсвэл шууд ажил хийх боломжгүй байгаа, тухайн хугацаанд хөдөлмөр эрхлээгүй хүн юм (заалт 40с, 51, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Боломжит ажиллах хүчинд дараах хүмүүсийг хамааруулна. Үүнд:
а. Ажил хийхэд бэлэн биш байгаа ажил хайгч буюу ажил хайх оролдлого хийж байсан ч тухайн хугацаанд ажил хийхэд бэлэн биш, боломжгүй байгаа хүн;
б. Ажил хайгаагүй ч ажил хийх боломжтой хүн буюу ажил хайх оролдлого хийгээгүй ч ажил хийх хүсэлтэй, ажил хийхэд бэлэн байгаа хүн.
|
Labour underutilization refers to mismatches between labour supply and demand, which translate into an unmet need for employment among the working age population (Clause 40,42, Resolution of 19th International Conference of ILS). Measures of labour underutilization include, but may not be restricted to:
1. Persons in time-related underemployment are defined as all persons in employment who, during a short reference period, wanted to work additional hours, whose working time in all jobs was less than a specified hours threshold, and who were available to work additional hours given an opportunity for more work. The specified hours threshold is 40 hours per week, determined in line with the Mongolian labour law (Clause 43, Resolution of 19th International Conference of ILS).
2. Persons in unemployment are defined as all those of working age who were not in employment, carried out activities to seek employment during a specified recent period and were currently available to take up employment given a job opportunity, where (Clause 47, Resolution of 19th International Conference of ILS):
а. not in employment refers to someone who has not worked for pay or profit in a short reference period for measuring employment, such as the last week;
b. available to work refers to someone who was able to work during the same period used to assess employment, or in the following two weeks after that period;
c. seeking employment refers to any activity carried out, during a specified recent period comprising the last four weeks or one month, for the purpose of finding a job or setting up a business or agricultural undertaking. Seeking employment can be active attempts to get a job by registering with public or private recruitment offices, contacting to hiring personnel to get information on job vacancies, contacting to hiring personnel through email, put notice on media and publications.
3. Potential labour force, refers to persons not in labour force who show some interest in being part of it, but for whom existing conditions limit their active job search and/or their availability. Potential labour force includes the following persons (Clause 40c,51, Resolution of 19th International Conference of ILS):
а. Persons seeking employment but currently unavailable (unavailable jobseekers);
b. Persons not seeking employment but wanted to be employed and currently available for employment (available potential jobseekers).
|
5. Аргачлал, арга зүйн нэр |
Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал ( ҮСХ-ны дарга, ХНХ-ын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн A-09/A-08 тоот тушаал)
|
Methodology for Indicators of Labor Statistics (Order ? A-09/ A-08 Chairperson of NSO and Minister of Foreign Affairs 08 on January 17, 2019)
|