1. Нэр |
Авто замын тээврийн үндсэн үзүүлэлт
|
Main indicators of road transport
|
2. Салбар |
Тээвэр
|
Transportation
|
3. Дэд салбар |
|
|
4. Тодорхойлолт
|
1. Тээсэн ачаа. Тодорхой хугацаанд, тодорхой зайд тээвэрлэсэн нийт ачааг илэрхийлнэ. Тээсэн ачаа нь дотроо олон төрлийн байдгаас салбаруудын онцлогоос шалтгаалан ачааг шинж чанараар нь тодорхой бүлэг, ангилалд
хуваадаг. Тээсэн бүх төрлийн ачааг тус бүр хэмжих нэгжийг нь харгалзахгүйгээр тонноор илэрхийлнэ.
2. Ачаа эргэлт. Нэг тонн ачааг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Ачаа эргэлт болон тээвэрлэсэн ачааны хэмжээг тээврийн төрөл тус бүр дээр ачааны төрлөөр тооцно. Ачаа эргэлтийг тн.км-ээр
илэрхийлнэ.
3. Тээсэн зорчигч. Тодорхой хугацаанд тодорхой зайд тээвэрлэсэн нийт зорчигчдын тоог хэлнэ.
4. Зорчигч эргэлт. Нэг зорчигчийг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Зорчигч эргэлтийг хүн.км-ээр илэрхийлнэ.
5. Шилжүүлсэн тн.км. Тээврээр гүйцэтгэсэн олон төрөл, хэлбэрийн ажил, үйлчилгээг тусгай коэффициентуудыг ашиглан нэг нэгжид буюу тонн километрт шилжүүлсэн үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тээврийн төрөл тус бүрт харилцан адилгүй тооцогддог.
6. Тээврийн орлого. Тээврийн үйлчилгээ үзүүлсэний төлбөр болгож авч байгаа өртгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн буюу ачаа, зорчигч тээвэрлэлт түүнтэй холбогдсон үйл
ажиллагаанаас орсон орлого юм. Үүнийг тухайн оны үнээр тооцно.
|
Collecting information about passenger and freight and related income related to daily and day-to-day transportation.
|
5. Аргачлал, арга зүйн нэр |
Тээврийн статистикийн аргачлал ( YСХ-ын даргын тушаал 2008 он )
|
Methodology of Transportation statistics (Order of Chairperson of NSO 2008)
|
6. Тооцох аргачлал |
Ачаа эргэлт. Авто тээврийн ачаа эргэлтийг авто тээврээр тээвэрлэсэн бүх төрлийн ачааг явсан замын уртаар үржүүлж, нийлбэрээр нь тооцно.
Зорчигч эргэлт. Авто тээврийн зорчигч эргэлтийг авто тээврээр тээвэрлэсэн бүх зорчигчийн тоог явсан замын уртаар нь үржүүлэн нэмж тооцно.
|
Freight turnover. Freight turnover shall be calculated by multiplying the total length of all types of freight transported by road by the length of the road traveled.
Passenger turnover. Passenger traffic shall be calculated by multiplying the total number of passengers transported by road by the length of the road traveled.
|
7. Тооцож эхэлсэн хугацаа |
1925-01-01
|
|
8. Үзүүлэлтийг тооцох давтамж
|
Улирал
|
Quarter
|
9. Хэмжих нэгж
|
|
|
10. Эх үүсвэр
|
Үндэсний Статистикийн Хорооны тээврийн салбарын улирлын мэдээ
|
|
11. Хэл
|
MGL
|
12. Боловсруулсан мэргэжилтэн
|
О.Мандахзориг
|
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо |
2020-04-12
|
|
14. Үзүүлэлт татах холбоос
|
http://1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_1200_012V1
|