1. Нэр |
Албан бус хөдөлмөр эрхлэгч
|
Informal employment
|
2. Салбар |
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалт, дундаж цалин
|
Labour force, unemployment
|
3. Дэд салбар |
|
|
4. Тодорхойлолт
|
Албан бус хөдөлмөр эрхлэгч гэж албан бус ажлын байранд хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм. Албан бус хөдөлмөр эрхлэгчид дараах хүмүүсийг хамааруулна. Үүнд:
а. Тухайн хугацаанд хөдөлмөрийн харилцаа нь хууль эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулагдаагүй, орлогын албан татвар, өвчтэй байсны тэтгэмж, ээлжийн амралт олгодоггүй, нийгмийн хамгааллын бусад асуудал хангагдаагүй нөхцөлд ажиллаж буй цалин хөлстэй ажиллагч;
б. Албан бус салбарт ажиллаж буй зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн нэгжийн ажил олгогч болон цалин хөлстэй ажиллагчгүй бие даасан ажиллагч;
г. Зөвхөн өөрийн эцсийн хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй өрхөд цалин хөлстэй ажиллагч;
д. Хувь нэмэр оруулагч гэр бүлийн гишүүд орно.
Тайлбар:
Хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн салбар дахь албан бус хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг тул албан бус салбарт зөвхөн хөдөө аж ахуйн /ХАА-н/ бус чиглэлийн үйл ажиллагааг хамруулан тооцож байна. Үүний адил манай улс албан бус хөдөлмөр эрхлэлтэд ХАА-н салбарыг оруулаагүй болно. Харин ОУХБ-аас улс орнуудын харьцуулагдах байдлыг хангах үүднээс эдгээр улсуудыг “ХАА-ын салбарыг оруулан дүнгээрх албан бус хөдөлмөр эрхлэлтийг хамт зарлах”-ыг зөвлөмж болгосон.
Мөн хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг мэдээллийн эх үүсвэр нь Ажиллах хүчний судалгаа. Судалгааны үр дүнг улс, аймаг, нийслэлийн түвшинд насны бүлэг, хүйс, эдийн засгийн ангилал, хөдөлмөр эрхлэлтийн статус гэх мэт дэд ангиллаар тооцоход цөөн тооны зөрүү гардаг. Учир нь судалгааны үр дүнг SPSS программаас жин тооцон, үр дүнг бутархай тооноос бүхэл оронтой тоо руу шилжүүлэн авдаг.
|
Informal employment refers to all those who worked in informal jobs, i.e. who, during the reference period: were employees with no social protection coverage, or with no paid annual leave and/or no paid sick leave; or were employers and own-account workers owners of informal sector enterprises or producing only for own-use production (as households); and all contributing family helpers.
Note:
As it is difficult to identify and define informal sector activities in the agricultural sector in developing countries, therefore excluded the agricultural sector and the scope of the informal sector is limited to non-agricultural activities. In Mongolia, the definition and estimation of informal employment exclude the agriculture sector. The ILO has recommended these countries to estimate the informal employment excluding the agricultural sector, then disseminate the informal employment by including and excluding the agricultural sector in order to ensure the comparability of the country.
Also, the survey results, at the national, province, and capital city levels, by sub-categories such as age group, sex, classification of economic activities, and status employment e.c, there are a small number of differences between them. Because the survey results are weighted from the SPSS program, and the results are converted from fractions to whole numbers/integers.
|
5. Аргачлал, арга зүйн нэр |
Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал ( ҮСХ-ны дарга, ХНХ-ын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн A-09/A-08 тоот тушаал)
|
Methodology for Indicators of Labor Statistics (Order ? A-09/ A-08 Chairperson of NSO and Minister of Foreign Affairs 08 on January 17, 2019)
|
6. Тооцох аргачлал |
Албан бус хөдөлмөр эрхлэлтийн түвшин: Нийт ажиллагчдад албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эзлэх хувиар илэрхийлнэ. Энэ үзүүлэлтийг хөдөө аж ахуйн бус салбарт болон нийт ажиллагчдаар тооцон.
|
Shall be figured by the ratio of the number of informal employment with the number of total employment. This indicator has estimated by including the agricultural sector and excluding the agricultural sector.
|
7. Тооцож эхэлсэн хугацаа |
2009-01-25
|
|
8. Үзүүлэлтийг тооцох давтамж
|
Жил
|
Annual
|
9. Хэмжих нэгж
|
хүн
|
person
|
10. Эх үүсвэр
|
Ажиллах хүчний судалгаа
|
Labour force survey
|
11. Хэл
|
MGL, ENG
|
12. Боловсруулсан мэргэжилтэн
|
Э.Гантуяа
|
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо |
2021-01-25
|
|
14. Үзүүлэлт татах холбоос
|
https://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0400_082V5 https://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0400_082V6 https://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0400_082V7 https://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0400_082V1
|