Статистикийн мэдээллийн тухай мэдээлэл буюу статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд түүнийг гаргах, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагаа арга хэрэгслүүдийг тодорхойлно.
Дотоодын нийт бүтээгдэхүүн Хувилбар
Монгол Англи
1. Нэр Дотоодын нийт бүтээгдэхүүн Gross domestic product
2. Салбар Үндэсний тооцоо National Accounts
3. Дэд салбар Дотоодын нийт бүтээгдэхүүн Gross domestic production
4. Тодорхойлолт Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. ДНБ-ийг үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын, орлогын гэсэн 3 аргаар тооцно. Үйлдвэрлэсэн үндэсний орлого (цэвэр бүтээгдэхүүн) нь зөвхөн материаллаг үйлдвэрлэлийн салбарыг хамарна. Gross Domestic Product (GDP) is the sum of value added of all economic activities produced within a country’s territory during the course of one year. GDP can be measured in three ways. The production approach, the income approach and expenditure approach. National income (or net product) was generated only in the material sphere industries.
5. Аргачлал, арга зүйн нэр Дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний нийт орлого тооцох аргачлал (ҮСХ-ны даргын 2013 оны 11-р сарын 26- ны өдрийн 01/134 тоот тушаал) Methodology for GDP and GNI (Order ? 13/134 of Chairperson of NSO on November 26, 2013)
6. Тооцох аргачлал Нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасаж нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцохыг үйлдвэрлэлийн; эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспортын (экспорт, импортын зөрүү) нийлбэрээр тооцохыг эцсийн ашиглалтын; ажиллагчдын цалин хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэл, импортын цэвэр татвар (үйлдвэрлэл, импортын татвар, татаасын зөрүү), үйл ажиллагааны цэвэр ашиг/холимог орлого зэрэг орлогын үзүүлэлтүүдийн нийлбэрээр тооцохыг орлогын арга гэж нэрлэнэ. Үйлдвэрлэсэн үндэсний орлогыг нийгмийн нийт бүтээгдэхүүн, материалын зардлын зөрүүгээр тодорхойлно. The production approach consists of summing the gross value added of all industries and subtracting intermediate consumption. The expenditure approach is the value of final consumption expenditure, gross capital formation and net exports of goods and services (exports less imports). And finally, the income approach consists of summing the compensation of employees, consumption of fixed capital, net taxes on production and imports (taxes less subsidies on production and imports) and net operating surplus or mixed income during the accounting period. National income is determined by subtract between gross social product and materials expenditure.
7. Тооцож эхэлсэн хугацаа 1990..
8. Үзүүлэлтийг тооцох давтамж Улирал, Жил Quarter, Annual
9. Хэмжих нэгж сая төг mln tugrugs
10. Эх үүсвэр ААНБ-ын ... оны үйл ажиллагааны мэдээ, тооллого, судалгаа, татвар ... Annual enterprise survey …., census, survey, tax database...
11. Хэл MGL, ENG
12. Боловсруулсан мэргэжилтэн Т.Алтансүх, Б.Мягмархатан
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо 2020.01.26
14. Үзүүлэлт татах холбоос http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0500_003V1, http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0500_006V1, http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0500_004V1, http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0500_022V2, http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0500_022V1, http://1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0500_001V1, http://1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_2800_041V1