Статистикийн мэдээллийн тухай мэдээлэл буюу статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд түүнийг гаргах, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагаа арга хэрэгслүүдийг тодорхойлно.
Бүх төрлийн тээврийн үндсэн үзүүлэлт Хувилбар
Монгол Англи
1. Нэр Бүх төрлийн тээврийн үндсэн үзүүлэлт Main indicators of all types of transport
2. Салбар Тээвэр Transportation
3. Дэд салбар
4. Тодорхойлолт Тээврийн салбарыг авто, төмөр зам, агаар, усан замын үндсэн 4 төрлийн тээврийн дэд салбарт хувааж үзнэ. Бүх төрлийн тээврийн үзүүлэлтийг тээсэн ачаа, ачаа эргэлт, зорчигч, зорчигч эргэлт, шилжүүлсэн тонн километр, тээвэрлэлтээс олсон орлогын дүнг ангилал тус бүрээр нь тооцсон. The transport sector is divided into four main sub-sectors: road, rail, air and water. All types of transportation were calculated for each category, including freight, freight turnover, passenger and passenger turnover, tons and kilometers transferred, and revenue from transportation.
5. Аргачлал, арга зүйн нэр Тээврийн статистикийн аргачлал ( YСХ-ын даргын тушаал 2008 он ) Methodology of Transportation statistics (Order of Chairperson of NSO 2008)
6. Тооцох аргачлал 1. Тээсэн ачаа. Тодорхой хугацаанд, тодорхой зайд тээвэрлэсэн нийт ачааг илэрхийлнэ. Тээсэн ачаа нь дотроо олон төрлийн байдгаас салбаруудын онцлогоос шалтгаалан ачааг шинж чанараар нь тодорхой бүлэг, ангилалд хуваадаг. Тээсэн бүх төрлийн ачааг тус бүр хэмжих нэгжийг нь харгалзахгүйгээр тонноор илэрхийлнэ. 2. Ачаа эргэлт. Нэг тонн ачааг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Ачаа эргэлт болон тээвэрлэсэн ачааны хэмжээг тээврийн төрөл тус бүр дээр ачааны төрлөөр тооцно. Ачаа эргэлтийг тн.км-ээр илэрхийлнэ. 3. Тээсэн зорчигч. Тодорхой хугацаанд тодорхой зайд тээвэрлэсэн нийт зорчигчдын тоог хэлнэ. 4. Зорчигч эргэлт. Нэг зорчигчийг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Зорчигч эргэлтийг хүн.км-ээр илэрхийлнэ. 5. Шилжүүлсэн тн.км. Тээврээр гүйцэтгэсэн олон төрөл, хэлбэрийн ажил, үйлчилгээг тусгай коэффициентуудыг ашиглан нэг нэгжид буюу тонн километрт шилжүүлсэн үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тээврийн төрөл тус бүрт харилцан адилгүй тооцогддог. 6. Тээврийн орлого. Тээврийн үйлчилгээ үзүүлсэний төлбөр болгож авч байгаа өртгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн буюу ачаа, зорчигч тээвэрлэлт түүнтэй холбогдсон үйл ажиллагаанаас орсон орлого юм. Үүнийг тухайн оны үнээр тооцно. 1. Carried cargo. Represents the total cargo transported at a given time and distance. Due to the variety of cargo carried, the cargo is divided into certain groups and categories according to the characteristics of the industries. All types of cargo carried are expressed in tons, regardless of the unit of measurement. 2. Freight turnover. It is a unit of measurement for the transportation of one ton of cargo over a distance of more than one kilometer. Freight turnover and the amount of cargo transported are calculated for each type of transport by type of cargo. Freight turnover is expressed in tn.km. 3. Carried passengers. The total number of passengers transported over a given period of time. 4. Passenger turnover. It is a unit of measurement for transporting more than one kilometer per passenger. Passenger turnover is expressed in man-kilometers. 5. Transferred tn.km. It is an indicator that many types and types of works and services performed by transportation are converted into one unit or ton-kilometer using special coefficients. This figure is calculated differently for each mode of transport. 6. Transportation revenue. It is the sum of the costs of transport services. In other words, it is the result of the activities of transport organizations or the revenue from the activities related to freight and passenger transportation. This is calculated at the current year's price.
7. Тооцож эхэлсэн хугацаа 1925-01-01
8. Үзүүлэлтийг тооцох давтамж Сар, Улирал Month, Quarter
9. Хэмжих нэгж
10. Эх үүсвэр Үндэсний Статистикийн Хорооны тээврийн салбарын улирлын мэдээ
11. Хэл MGL, ENG
12. Боловсруулсан мэргэжилтэн О.Мандахзориг
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо 2020-04-15
14. Үзүүлэлт татах холбоос http://1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_1200_012V4