Статистикийн мэдээллийн тухай мэдээлэл буюу статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд түүнийг гаргах, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагаа арга хэрэгслүүдийг тодорхойлно.
Эрүүл мэндийн даатгалын орлого, зарлага, төрлөөр Хувилбар
Монгол Англи
1. Нэр Эрүүл мэндийн даатгалын орлого, зарлага, төрлөөр
2. Салбар Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт Main indicators for Health sector
3. Дэд салбар Нийгмийн даатгал
4. Тодорхойлолт Эрүүл мэндийн даатгал: Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг хэлнэ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг хэлнэ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогод даатгуулагчийн өөрөө хариуцан төлсөн шимтгэл, ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл, төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл орно. "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц” гэж даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг хэлнэ.
5. Аргачлал, арга зүйн нэр Бусад Other
6. Тооцох аргачлал Маягтын үзүүлэлт тус бүрээр тооцно.
7. Тооцож эхэлсэн хугацаа 2019.01.01
8. Үзүүлэлтийг тооцох давтамж Жил Annual
9. Хэмжих нэгж сая төг mln tugrugs
10. Эх үүсвэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
11. Хэл MGL
12. Боловсруулсан мэргэжилтэн Г.Мөнхсувд
13. Хамгийн сүүлд өөрчлөгдсөн огноо 2023.02.01
14. Үзүүлэлт татах холбоос https://1212.mn/mn/statistic/statcate/48171317/table-view/DT_NSO_2100_30V1